Thursday, September 10, 2015

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМТАРСАН ХУРЛЫН ЗАР


ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМТАРСАН ХУРЛЫН ЗАР


“Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУБИС, МУИС, Багшийн Мэргэжил дээшлүүлэх институт,  Боловсролын үнэлгээний төв хамтран 2016 оны 1 дүгээр сарын 14-15-ний өдрүүдэд зохион явуулна.

Эрдэм шинжилгээний хурлын ерөнхий хөтөлбөр, салбар хуралдаанаар хэлэлцэх илтгэлийн агуулгын чиглэл, өгүүлэл, постерт тавигдах шаардлага, өгүүлэл ирүүлэх хугацаа, холбоо барих утас, цахим хаяг зэрэг холбогдох мэдээллийг дор дурдсан эх үүсвэрээс дэлгэрүүлэн үзэж болно. Үүнд:







Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комисс

2015 оны 9-р сарын 11-ний өдөр

"Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам" эрдэм шинжилгээний хамтарсан хурлын өгүүлэл, илтгэлд тавигдах шаардлага


Боловсролын Хэмжил Зүйн Тулгамдсан

Асуудал, Шийдэл, Арга Зам” Эрдэм Шинжилгээний Хурлын

Өгүүлэл,  Постер Илтгэлд  Тавих Шаардлага

 

Нэг. Эрдэм шинжилгээний өгүүлэлд тавих үндсэн шаардлага

 

1.1.         Эрдэм шинжилгээний өгүүллийн текстийг Arial фонтын 12pt өндөртэй, үсгээр хоорондын зай “double spacing” байх мөрүүд бүхий A4 хэмжээний 4-6 хуудаст багтаан  Америкийн Сэтгэл зүйчдийн холбооны дүрэм[1]-ийг баримтлан хэлбэржүүлж бичсэн байна.

1.2.         Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дор дурдсан бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:

-           Өгүүллийн нэр (Title)

-          Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээлэл

-          Хураангуй (Abstract)

-          Удиртгал (Introduction)

-           Сэдвийн судлагдсан байдал (Literature Review)

-          Арга зүй (Methodology)

-          Үр дүн (Results)

-          Хэлэлцүүлэг (Discussion)

-          Дүгнэлт (Conclusion)

-          Ном зүй (References)

-          Өгүүллийг дор дурдсан нөхцлийг анхаарч 12 -аас хэтрэхгүй тооны үг оролцуулж нэрлэсэн байна. Өгүүллийн нэрийг тодруулах (bold)-гүй, мөн доогуур зурах (underlined)-гүй, харин орсон үг бүрийн эхний үсгийг томоор бичнэ.

1.3.            Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээллийн хэсэгт судлаачийн овог, нэр, цахим хаяг, байгууллагыг бичсэн байна. Цол, зэрэг, шагналыг бичихгүй.

1.4.            Хураангуйд асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг нэг цогцолбороор 150-аас хэтрэхгүй тооны үгэнд багтаан бичнэ. Түлхүүр үгийг ялгасан байна.

1.5.            Удиртгал нь судалгааны хураангуй танилцуулга, хураангуйн дэлгэрэнгүй илэрхийлэл тул түүнийг асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлсэн байна. Удиртгалд ишлэл, зүүлтийг хийж болно. Удиртгалын хэмжээ нь судалгааны өгүүллийн нийт хэмжээ (үгийн тоо)-ний гуравны нэгээс хэтрэхгүй байвал зохино.

1.6.            Сэдвийн судлагдсан байдлыг ишлэл, зүүлттэйгээр илэрхийлсэн байна. Үүнийг удиртгал хэсэг эсвэл арга зүй хэсэгт багтаан бичиж болно.

1.7.            Аргазүй нь судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа, алхам, процедур, өгөгдөл цуглуулсан аргыг багтаан илэрхийлсэн байна. “Аргазүй” гэсэн хэсгийг тодруулж, шинэ мөрний төв хэсэгт байрлуулсан байна.

1.8.            Үр дүн нь судалгааны явц, үр дүнд олсон, хүрсэн, ажигласан, илэрсэн, нотолсон, мэдсэн, шинэ мэдлэг, баримт нотолгоо тул түүнийг судлаачийн оюун бодол, санаа, хүслээс хамааралгүйгээр илэрхийлнэ. “Үр дүн” гэсэн хэсгийг тодруулж, шинэ мөрний төв хэсэгт байрлуулсан байна.

1.9.            Хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнгийн хамрах хүрээ, хил зааг, хязгаарыг тогтоосон үндэслэл бүхий эргэцүүлэл тул түүнийг учир шалтгаан үндэслэлтэйгээр илэрхийлсэн байвал зохино. “Хэлэлцүүлэг” гэсэн хэсгийг тодруулж, шинэ мөрний төв хэсэгт байрлуулсан байна.

1.10.        Дүгнэлт нь судалгааны үр дүнд суурилсан, түүнээс мөрдсөн утга, санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлтийн онолын болон практик ач холбогдлыг дурдаж болно. “Дүгнэлт” гэсэн хэсгийг тодруулж, шинэ мөрний төв хэсэгт байрлуулсан байна.

1.11.     Ном зүйд Монгол хэлээр ашигласан материалыг БСШУ-ны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан MNS 5271-2006, MNS 5638-2006, MNS 5639-2006 стандарт, англи хэлээр ашигласан материалыг текст дотор ишлэл хийх, мөн ном зүйн жагсаалтад оруулахдаа Америкийн Сэтгэл зүйчдийн холбооны дүрэм[2]-ийг баримтлан тус тус бичнэ. “Ном зүй” гэсэн хэсгийг тодруулахгүй, шинэ мөрний төв хэсэгт байрлуулсан байна.

Хоёр. Постер илтгэлд тавих үндсэн шаардлага

http://myweb.ncku.edu.tw/%7En38981020/images/Poster%20size.jpg
2.1.     Постер илтгэлийн цаасны хэмжээ нь 90 cм x120 см хэмжээтэй байна.

 

2.2.     Постер илтгэл нь дор дурдсан агуулга, бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Үүнд:

-          Өгүүллийн нэр (Title)

-          Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээлэл

-          Удиртгал (Introduction)

-          Арга зүй (Methodology)

-          Үр дүн (Results)

-          Дүгнэлт (Conclusion)

-          Ном зүй (References)

2.3.       Постер илтгэлийг бэлдэх аргачлал нь эрдэм шинжилгээний өгүүллийнхтэй ижил байна. Зураг, бүдүүвч, өнгө, будаг, зохиомж нь зохицол, нийцэлтэй, уншигдахуйц байна.

Гурав. Илтгэл хүлээн авах

3.1.     Эрдэм шинжилгээний хурлын өгүүлэл, постер илтгэлийг 2015 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээн авна.

3.2.     Илтгэлийн файлыг *doc болон *pdf хэлбэрээр oonoomgl@yahoo.com хаягаар ирүүлнэ.

 

 

 

Эрдэм Шинжилгээний Хурал Зохион Байгуулах Комисс

 

 

 

 

 

 

 



[1] APA citation style
[2] https://www.library.cornell.edu/research/citation/apa

"Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах комисс


"Боловсролын хэмжил зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам" эрдэм шинжилгээний хурлын ерөнхий хөтөлбөр


Эрдэм шинжилгээний хамтарсан хурлын эрх зүйн орчин, тушаал


"Боловсролын Хэмжил Зүйн Тулгамдсан асуудал, Шийдэл, Арга Зам" Эрдэм шинжилгээний Үндэсний Хурлын Зар